Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 23 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 10 нь нийслэлд, 13 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.006.851 хүрэв.
Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрсэн бол 554 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2135 хүн эндээд байна.