Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 45 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 26 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.070 хүрэв.

Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрсэн бол 389 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар  нийт 2135 хүн эндээд байна.