Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 64 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 29 нь нийслэлд, 35 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.232 хүрэв.
Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч, 330 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2135 хүн эндээд байна.