Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 16 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 11 нь нийслэлд, 5 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.266 хүрэв.

Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, 298 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагт "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар 1 хүн эндэж нийт нас баралт 2136 боллоо.