Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 48 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 15 нь нийслэлд, 33 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.314 хүрэв.

Сүүлийн 24 цагт 45 хүн эдгэрч, 274 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн  "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2136 энджээ.