Цаг үеийн мэдээ

Таны сэтгэлийг хайлуулах 150 секунд нэрээр Хөвсгөлийн цаатан хүү, буга хоёрын сэтгэл хөдлөм түүхийг харуулсан Юнителийн шинэ жилийн видео Дэлхийн нэр хүнд бүхий томоохон брэндүүдийн алдартай видеонууд ордог “Ads of the world” сайт дээр орж онцлох хэсэгт байршуулжээ. Хэзээний л маркетинг сайтай Юнителийнхэн энэ удаад ч сүлжээний өргөтгөл хийлээ гэж зүгээр хэлэхийн оронд алс хол байгаа тайгад ид шидтэй буга төрж, буганы ид шидээр Монгол улс нийтээрээ сүлжээтэй боллоо гэж төлөөлүүлж хэлсэн байна. Бас болоогүй тэр буга нь хаа сайгүй явж байгаа сурагтай. Сэнтралын гацуурны хажууд, инстаграмын филтер, стикерээр, харилцагчийн бэлгэнд бүр ажилтнуудынх нь толгой дээр хүртэл харагдсан.

Монголд анх удаа реклам хэрнээ хүний сэтгэлийг хөдөлгөсөн түүх, 3D график хийцлэлтэй, богино хэмжээний кино ч гэмээр айхтар видео хийснийг нь ийнхүү гадна дотны сайтууд олж хараад, онцлоод эхэлсэн байна. Өөр энэ мэт бидний сайн мэддэг Yahoo хүртэл энэ тухай бичсэн байналээ.

За тэгээд Юнителийн цаа буга хаа сайгүй сүлжээ авчирсан болохоор шинэ оноор хайртай хүмүүс рүүгээ яриад мэнд хүргээрэй. Түрүүлж алхах юмаа!

 

Таны сурталчилгаа