Цаг үеийн мэдээ

Одоогоос 23 жилийн өмнө бизнесээ эхэлж байхдаа гутлынхаа улыг цоортол ширээ сандлаа зөөн алхаж байсан, дундуур нь өөр салбарт бизнес хийн"шатаж", таван зуухан төгрөгтэй үлдэж "Чадах юмаа л хийе" гэж зориг шулуудан нөхөртэйгээ хамт модон тавилга, төмөр хийцийн үйлдвэрлэл рүү эргэлт буцалтгүй орж байсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн, "ОББТМ" ХХК-ийн захирал Т.Болормааг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Модон тавилга үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөл “ОББТМ” компани мод болон төмөр хийц хослосон ширээ сандлыг үйлдвэрлээд 23 жил болж байна. Тус компани дотоодын их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт стандартын шаардлага хангасан эдэлгээ сайтай сандал ширээг үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай улс мод, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотоодоос, 55 орчим хувийг импортоор авдаг. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэсэн сургуулийн сандал, ширээ нь импортын сандал ширээнээс эдэлгээ урттай болохыг бүтээгдэхүүн авсан газрын төлөөлөллүүд онцолдог.