Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч онд сайд нарын бага хурлаар батлагдсан “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/-ний  дижитал стратеги 2030”-ийн хүрээнд их сургуулийн гарааны бизнесийг эхлүүлэх санаачилгыг амжилттай туршсан. Өдгөө бүс нутгийн их дээд сургуулийн оюутнуудын хамтын ажиллагаа, оролцоог дэмжих зорилгоор гарааны бизнес сорилтын хоёр дахь  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Азийн хөгжлийн банк (Asian Development Bank), БНСУ-ын И-Ази (E-Asia) болон  Мэдлэгийн түншлэлийн сан (Knowledge Partnership Fund)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд Төв Азийн бүс нутгийн их сургуулиудын дунд “Сarec university startup generator 2023” уралдааныг зарлаж байна. 

Энэ уралдаан нь оюутнуудад асуудал шийдвэрлэх арга техникийг ашиглах, бодит амьдралд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, туршлага олгох, гарааны бизнес эрхлэх соёлыг сурталчлах, бизнес эрхлэхийг дэмжих, цаашид илүү олон ажлын байр бий болгох ач холбогдолтой юм.  

Мэдээлэл авах хуудас: https://challenges.adb.org/.../carec-university-startup