Цаг үеийн мэдээ

Өргөө амаржих газрын гадна машиндаа амаржсан ээж болон нярайн биеийн байдлын талаар тодрууллаа.

Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Алтантуяа: "Эх хүүхдийн биеийн байдал хэвийн тогтвортой байгаа. Хүүхдийн тухайд жингийн хоцрогдолтой байгаа учраас эмчийн хяналтад байгаа. Нийт ард иргэд, тухайн гэр бүлээс уучлалт хүсэж байна. Эх нярайн эрүүл мэндийн чандлан хянаж байгаа. Тусламж үйлчилгээг 4 минутын дотор үзүүлсэн. Төрөлтийн үйл ажиллагаа 2 минутад явагдсан. Эх баригчийнхаа алдаатай харилцааг хүлээн зөвшөөрнө. Тухайн аав 22 цаг 43 минутад манай хашааны гадна зогссон. 22 цаг 44 минутад манай эмнэлгийн хүлээн авах руу орж 48 минутад манай эх баригч очсон. 48-50 минутын хооронд төрөлтийн тусламжийг үзүүлсэн ийм үйл явдал болсон. Харьяаллын бус гэж буцаасан тохиолдол байхгүй. Ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа " гэв.