Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага 2022 оны 12 дугаар сарын 26-наас 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 983 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 254-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 729 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 3 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 8 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар  байгаа бол 301 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-д нийт 11 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 8 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.