Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах нь" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилгоор "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо НҮТББ-ын тэргүүн, Хог хаягдлын үндэсний зөвлөх Д.Батжаргал нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд хог хаягдал дахин боловсруулах салбарт шинэ техник технологи, инновацын шийдлийг нэвтрүүлж, логистикийн менежментийг шинэчлэх, хогийн тээврийн цахим систем хөгжүүлж, цахилгаан эх үүсвэр бүхий хогны машинуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.