Цаг үеийн мэдээ

Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянах, батлах зөвшөөрөл олгох ажлыг Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд нийцүүлэн бүрэн цахимжууллаа.

Энэхүү цахим систем нэвтрэхээс өмнө давхардсан тоогоор төрийн захиргааны албаны 24000 гаруй албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгосон бөгөөд албан тушаалын тодорхойлолтын бүртгэлийн цахим сангийн системийг нэвтрүүлснээр Төрийн албаны бүтээмж нэмэгдэх, зардал хэмнэгдэх нөхцөл бүрдэж байгаа юм.