Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Ложистикийн тойрог гэдэг газар, автозамын зорчих хэсэгт ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 5-ны өдрийн 10:25  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Норд бенз-ND4250” загварын зүтгүүрийн чиргүүлийн хойд талын 2 дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан байна.