Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцон, хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн шинжилгээ, таамаглал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийж, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг тооцоолдог. Иймээс дээрх чиглэлүүдээр хийсэн бодлогын судалгааны тодорхой шийдлийн хувилбарыг хэлэлцэх, санал боловсруулах, төвийн судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд биечлэн оролцож, оюуны нөөцөөр дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүдийг тус тус сонгон шалгаруулна. Иймд сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:

Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

Бүрдүүлэх материал:

Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);

Ажил байдлын тодорхойлолт;

Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

Иргэний үнэмлэхийн хуулбар.

Анхаарах зүйлс:

Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-т гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.

Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.

Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.

Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Хангарди ордон, 13 давхар, 1301 тоот, Утас: 99093428