Цаг үеийн мэдээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa Б-ийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос 7,3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум  гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тухайн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар : "Эрүүгийн цагдаагийн газраас урьд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг хийж бэлэн 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан. 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчид оногдуулах ялын бодлогыг чангатгаж, хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно" гэв.