Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 21 цагийн орчимд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Хууль бусаар агнасан баавгайн арьс илрүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн цагдаагийн хэсгийн алба хаагчид шалгахад тус дүүрэгт оршин суух хаягтай 44 настай эрэгтэй Б гэгч нь баавгайн толгойтой арьс, сарвуу, гахайны толгой, хандгайн арьс, бугын арьс зэргийг хадгалж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иргэн та хууль бусаар ан агнахгүй тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.