Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 1 сарын 2-ны өдрийн 19 цагийн орчимд "Ховд аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ондатр тээвэрлэж явсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй Х гэгч нь 21 тооны ондатр хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.