Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Цэцээ гүн”-ийн оргил гэдэг газар 1 сарын 17-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд замын унаагаар очоод Зуунмод сумаас Богд хан уулын “Цэцээ гүн” оргилын чиглэлд алхалт хийсэн бөгөөд охин У руу утсаар холбогдсоноос хойш сураггүй болсон тухай дуудлагыг 1 сарын 17-ны өдрийн 23:58 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Манзуширын хийд" гэдэг газраас, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 02:01 цагт “Төр хурхын-Ам" гэдэг газраас нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Г /57 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 1 сарын 18-ны өдрийн 05:17 цагт тухайн иргэн төөрч “Скай ресорт” цанын бааз дээр өөрөө эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.