Цаг үеийн мэдээ

Элчин сайд Т.Бадрал 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод томилолтоор ажиллаж, тус хотын дарга Лү Баодун-тай уулзав. 

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал Хятадын уламжлалт “Хаврын баяр”-ын мэндийг дэвшүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулах, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Таны сурталчилгаа