Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Ханги боомтод халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу зохион байгуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хэсэг", хилийн хяналтын байгууллагын албан хаагчид хамтран цар тахлын үед үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллаа. Ажлын хүрээнд экспортын болон тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран 2022 онд нийт 3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь бусад онуудаас хамгийн өндөр үзүүлэлт гэдгээрээ онцлог юм.

Таны сурталчилгаа