Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал нойргүйдэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өглөө.

Сонгинохайрхан дүүргийн их эмч Э.Өнөржаргал: “Хүн байгалиас өгсөн өгөгдлийн дагуу оройн 22 цагаас унтаж өглөөний 6 цагаас босвол амьдралын зөв хэмнэлд орно. Гэхдээ ажлын онцлогоос шалтгаалах буюу шөнийн ээлжийн цагдаа, эмч болон бусад ээлжийн ажилтай  хүмүүсийн хувьд эрүүл мэндийн хувьд асуудалтай болж байгаа гэсэн үг. Хэзээ ч шөнийн нойрыг өдрийн цагаар унтаад нөхөж авна гэдэг ойлголт байхгүй. Өдөр хэдэн цагаар унтсан ч бие дэх даавар бодисын солилцоонууд шөнөөр хүний биед ихээр явагддаг.

72 цагаас дээш нойргүйдэлтэй явах нь сэтгэц болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Мөн нойргүйдэлтэй удаан явах нь аль ч насны хүмүүсийг даралт ихсэх эмгэгт хүргэдэг. Энгийн үеийн даралд 1-2 хоногтоо буурдаг бол нойргүйдлээс үүдэлтэй даралт ихсэлт нь хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх аюултай. 

Хамгийн зөв нойр авах стандарт цаг нь найман цаг байдаг. Түүнээс илүү унтаж болохгүй бага унтаж болохгүй. Илүү унтах нь мөн  сэтгэл гутралд орох толгой өвдөх, тархины үйл ажиллагаанд  нөлөөлж хөгшрөх явцыг түргэсгэдэг зэрэг олон эрсдэлийг үүсгэдэг" гэлээ.

Таны сурталчилгаа