Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал нойргүйдэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өглөө.
СХНЭ-ийн их эмч Э.Өнөржаргал: “Нойргүйдэлд орсон эсэхээ мэдэхийн тулд хоёр асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Өглөө сэрээд 10-11 цагийн хооронд бие сульдах нозоорох байдал үүсэж байна уу?
2. Та үдээс өмнө ямар нэг кофены болон эрч хүч өгөх бүтээгдэхүүн хэрэглэж байна уу?
Хэрвээ эдгээр шинжүүд илэрч байвал нойргүйдэлд орсон байна гэсэн үг.
Нярайлсан эмэгтэйчүүдийн ихэнх нь нойргүйдэлд орсон байдаг.
Нэгэнт нойргүйдэлд орсон тохиолдолд эхний ээлжид тогтмол цагтаа унтахыг хичээх хэрэгтэй. Ялангуяа нар буух явцад хүний нойрны даавар ялгардаг. Мөн унтахын өмнө дасгал хөдөлгөөн хийх нь биеийн булчинг сэрээж нойр хүрэх явцыг бууруулдаг тул дасгал хөдөлгөөн хийж болохгүй.
Орой 5 цагаас өмнө кофены төрлийн зүйлийг хэрэглэх хэрэгтэй. Учир нь кофе нь хэрэглэснээс хойш 7-8 цагийн дараа үйлчилгээ нь хүний биеэс гарч тайван нойрсох боломжтой болдог. Тиймээс угтах цагаа тооцоолж уух хэрэгтэй.
Мөн нойр хүрэхэд ор, хөнжил, дэр зэрэг нь маш чухал байдаг. Өөрийнхөө онцлогт тохируулан тав тухтай орчныг бий болгох хэрэгтэй.Мөн өрөөнийхөө агаарыг сайн сэлбэсэн байх хэрэгтэй” гэлээ.