Цаг үеийн мэдээ

Энэ сарын 27-н буюу Баасан гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэл хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус хүйтэн өдөртөө 24-29 градус хүйтэн.

Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. 

Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөв гарчээ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн.

БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байх аж.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.