Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагаас Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

Монгол бөхийн өлгий нутгийн нэг, улсын олон алдар цолтнууд төрөн гарсан Цэнхэр сумын нэрэмжит барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.