Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 162 иргэн хандсанаас 115 утсанд 118, чатботод 16, и баримт апликейшн 21, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 89 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 30 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 25 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

Үүнээс 10 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон 15 иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 12.855.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.

бичвэр нарын зураг байж магад