Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн .... сумын ....  багийн “Майхан-Овоо"-д /аймгийн төвөөс хойд зүгт 150 км-т, Айраг сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ Иргэн Н 1 сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 1 сарын 23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н / 47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 сарын 24-ний өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон.  1 сарын 25-ны өдрийн 10:00 цагт эрэлийг эхлүүлнэ.