Цаг үеийн мэдээ

Микрософт корпорац сүүлийн зургаан жилийн хугацаанд хамгийн бага борлуулалттай жил тохиосныг мэдэгджээ. Энэ нь иргэдийн эдийн засгийн чадамж муудаж технологид зарцуулах төсвөө танасантай холбоотой гэж тайлбарлаж байна.

Тус корпорац өнгөрсөн жилийн сүүлийн гурван сарын хугацаанд борлуулалтын өсөлт нь ердөө хоёр хувь гарсныг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл 52,7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Энэ нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд улирлын борлуулалтын өсөлт хамгийн бага дүнг харуулсан үзүүлэлт гэж мэдэгджээ.

Хэдхэн хоногийн өмнө Микрософт ажлын байраа таван хувиар цөөлж, 10,000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан юм. Цар тахлын хоёр жилийн хугацаанд гэртээ байсан иргэд технологийн хэрэглээг огцом нэмэгдүүлсэн ч эргээд ажилдаа орсны дараа технологийн хэрэглээ буурсны сацуу амьдрах өртөг зардал нэмэгдсэн. Тухайлбал Xbox видео тоглоомоос олдог Микрософтын орлого 12 хувиар буурсан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа