Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.  

Үүний хүрээнд өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д зочилж, тус банкны “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.   

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ЕСБХБ-ний Ерөнхийлөгч хатагтай Одил Рено, Дэд ерөнхийлөгч Марк Боуман нартай уулзаж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарсан өөрчлөлт, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, тус банктай хамтран хэрэгжүүлж буй болон ойрын хугацаанд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав. 

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалтын төслүүдийг цаашид ч  үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа ЕСБХБ-ыхан илэрхийлж, дунд хугацааны хамтын ажиллагааны баримт бичгийг яаралтай эцэслэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа нотоллоо .

Таны сурталчилгаа