Цаг үеийн мэдээ

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж,  2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.