Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 09:32 цагийн байдлаар тэнгэр цэлмэг, шөнөдөө бага зэргийн хялмаа орж хоносон, одоогийн байдлаар зам даваа саадгүй байна. А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн 520-521 дахь км-рт зорчих хэсэгт шуурч хунгарласны улмаас замын нарийссан хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад байна. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 425-435 дахь км-рт зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж буй талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.