Канадын найруулагч Даниел Роэрийн “Навалный” баримтат кино Оскарт нэр дэвшсэн тухай кино академийн твиттер хуудсанд мэдээлжээ. Шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд болно. “Навальный” баримтат киног CNN Films-ийн оролцоотойгоор HBO Max стриминг үйлчилгээнд зориулж хийсэн байна. Уг кино нь Sundance кино наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн хоёр шагнал хүртээд байна.
Киноны үйл явдал Алексей Навальныйг Орост буцаж ирэхээс өмнөх үе буюу түүнийг хордуулах оролдлогын дараа Германд эмчлүүлж байгаагаар эхэлдэг байна. Роэр зохиолын үйл явдлыг эхлээд улс төрийн жүжиг, дараа нь триллер хэлбэрээр бүтээжээ. Үйл явдлын гол дүр, тайлбарлагчид нь Навальныйгаас гадна Bellingcat сэтгүүлийн тэргүүн Христо Грозев, Авлигатай тэмцэх сангийн мөрдөн байцаах албаны дарга Мария Певчих, мөн Юлия Навальная, Леонид Волков нар юм.
Кино багийнхан 500 орчим цагийн зураг авалт хийжээ. Роэр 2020 оны зун болсон үйл явдлуудад анхаарлаа илүү хандуулж, төгсгөлд нь Навальныйг Орост буцаж ирээд шоронд хоригдсон үе ба түүнийг суллахыг шаардаж буй жагсаалаар киноны төгсгөлийг хийжээ. Тус киноны найруулагч Даниэла Роэр “Настоящее время”-д өгсөн ярилцлагадаа Оросын тухай болон эрх баригчдын мөшгөлтөд өртсөн улстөрчийн тухай кино хийх санаа хэрхэн төрсөн тухайгаа ярьжээ. Тэрээр Орос улсад болж буй үйл явдал түүнийг "зүгээр л гайхшируулж" байгааг хүлээн зөвшөөрч, Навальный хэрхэн ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай дахин нэг кино хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Настоящее время