Цаг үеийн мэдээ

0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээг Сангийн яамнаас мэдээллээ. 

-2005 онд 34% 

- 2006 онд 70% 

- 2007-2016 оны 06 сарыг дуустал 100% 

- 2016 оны 07 сараас 60%

- 2017 онд 100%

- 2018 оны 03 сарыг дуустал 60% 

- 2018 оны 04 сараас 80%

- 2019 онд 80%

- 2020-2022 онд 100%

- 2023 онд нийт хүүхдийн 91%

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ

- 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3000 төгрөг

- 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25,000 төгрөг

- 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20,000 төгрөг 

- 2020-2022 онд сар бүр 100,000 төгрөг

- 2023 онд сар бүр 100,000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.

“Хүүхдийн мөнгө тэтгэмж-“ийг 2005 оноос сар бүр 3 000 төгрөгөөр олгож эхэлсэн. 

2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулаад байна.