Цаг үеийн мэдээ

БНАСАУ-ын нийслэл Пхеньяны эрх баригчид амьсгалын замын тодорхойгүй өвчнөөр өвчилсөн тохиолдлууд нэмэгдэж байгаа тул тав хоногийн хугацаатай хөл хорих шийдвэр гаргасан гэж Сөүлд төвтэй NK News лхагва гарагт (1-р сарын 25) засгийн газрын мэдэгдлийг иш татан мэдээллээ.

Уг мэдэгдэлд COVID-19-ийн талаар дурдаагүй боловч тус хотын оршин суугчид ням гарагийг дуустал гэртээ байх ёстой бөгөөд өдөр бүр хэд хэдэн удаа халуунаа шалгах ёстой гэж Хойд Солонгосын тухай мэдээллийг хүргэдэг NK News мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр Мягмар гарагт Пхеньяны оршин суугчид хөл хориог улам чангаруулах магадлалтай тул хоол хүнсний бараагаа нөөцөлж байгаа бололтой. Тус улсын бусад бүс нутагт шинээр хөл хорио тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

Хойд Солонгос өнгөрсөн онд анхны COVID-19 дэгдэлт гарснаа хүлээн зөвшөөрсөн ч наймдугаар сар гэхэд вирусийн эсрэг ялалт байгуулснаа зарлаж байжээ.

Мягмар гарагт төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлэхдээ, Өмнөд Солонгосын хилийн ойролцоох Кэсон хот "бүх ажилчид ажил, амьдралдаа халдварын эсрэг дүрэм журмыг сайн дураараа сахин биелүүлэхийн тулд олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажлыг эрчимжүүлсэн" гэжээ.

Эх сурвалж: CNA

Таны сурталчилгаа