Цаг үеийн мэдээ

Зарим мэдээллийн хэрэгслээр есөн настай хүүхэд чарганаас унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Уг асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр хүүхэд нас барсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас  шалгаж байгаа. Чарганаас унаж гэмтэл авсан уу, үгүй юу гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.