Цаг үеийн мэдээ

Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан  өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм.

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион байгуулдаг  байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Таны сурталчилгаа