Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хугацаанд нь гаргаж, шимтгэлийг хууль заасан хугацаанд бүрэн төлсөн, шимтгэлийн өргүй, хяналт-шалгалтаар төлбөр зөрчил гаргаагүй ажил олгогчийг “Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч”-оор шалгаруулдаг уламжлалтай.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022.12.26-ны өдөр нийгмийн даатгалын санд хамгийн их шимтгэл төлсөн, олон даатгуулагч хамруулсан, шимтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаж, шимтгэлээ бүрэн төлсөн, хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй нэр бүхий 10 ажил олгогч байгууллагыг шилдгээр шалгаруулж “Хүндэт өргөмжлөл” гардууллаа. Нийгмийн даатгалын 2022 оны шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогчоор:
1. “Оюу Толгой” ХХК
2. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
3. “Уорли инженеринг” ХХК
4. “Рэдпафмонгол” ХХК
5. “Монголросцветмент” ТӨҮГ
6. “Энержиресурс” ХХК
7. “Тийс Монгол” ХХК
8. “М Си Эс Холдинг” ХХК
9. “Хэли юнион Юу Эл Би” ХХК
10. “Клин энержи ази” ХХК тус тус шалгарлаа.