Цаг үеийн мэдээ

 Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Харуул үйлчилгээний тусгай ротоос “Эерэг хандлага-Эв нэгдэл” уриан дор 7 хоногийн аяныг зохион байгуулсан юм. Энэ үеэр ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулсан бөгөөд цугларсан хандивыг зорилтот айл өрх, асрамжийн газрын хүүхдүүдэд хүргэлээ. 

 Уг “Сайн үйлсийн аян”-д ангийн нийт бие бүрэлдэхүүн, ялангуяа ажилтан алба хаагчид идэвх санаачилгатай оролцон, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламжийн гараа сунгасны үр дүнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “СОС” хүүхдийн асрамжийн газрын багачуудын номын санд 45 багц номыг хандивлав. Мөн тус дүүргийн 19 дүгээр хорооны зорилтот бүлгийн 10 айл өрхөд хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцас, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлсэн юм.