Цаг үеийн мэдээ

 Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт олон жилийн дунджаас давсан ихээхэн хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндэрчээ. 

Ховд аймгийн Булган сумын Онцгой комиссоос тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбараас ахлах ахлагч С.Галбадрахаар ахлуулсан цэргийн алба хаагчид 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд нэг нэгж техниктэйгээр тус сумын Баянгол, Байтаг багийн чиглэлд 11 малчин айл өрхөд 1,5 тонн тэжээл болон 150 боодол өвсийг хүргэсний зэрэгцээ цасанд боогдсон хоёр айл өрхийг нүүлгэн шилжүүлж, нийт 190 километр газарт зам гаргажээ.