Цаг үеийн мэдээ

“Цахиур төмөр” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замд үүрэг гүйцэтгэдэг 400 алба хаагчид дархлаа дэмжих, ханиад томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, бөөр хамгаалах, эмчлэх зэрэг 4 төрлийн Кофлет /Хоолойн эм/, Цистон /Бөөрний эм/, Септилин шахмал, Нотто, Гавар /Gold balm/ эмийг  хүлээлгэж өглөө. 

Тус арга арга хэмжээнд Цахиур төмөр компанийн Маркетингийн албаны дарга Д.Хишигням, хүний нөөцийн менежер Б.Зулаа болон Тээврийн цагдаагийн албаны удирдлагын бүрэлдэхүүн оролцлоо.