Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шинэчлэн байгуулагдаж, 2023 оны эхний хуралдаанаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2023 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ. 

Тус зөвлөл газар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүнс, инновац, ургамал хамгаалал, мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, эдийн засаг, бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаач, доктор, профессоруудаас бүрдэж байна.   

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд салбарын эрдэмтэн судлаачдын мэдлэг, судалгаа шинжилгээ, шинэ ололт, инновац чухал үүрэгтэй. Үүний тулд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болохыг Дэд сайд М.Ганхүлэг онцоллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ойрын жилүүдэд үйлдвэрлэж, улмаар экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцлоо. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол,  “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллахад санал нэгдсэн юм. 

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн

Зөвлөлийн дарга:

-    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг;

Зөвлөлийн гишүүд:

1.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор (PhD), Д.Есөн-Эрдэнэ;

2.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч, доктор (PhD), Х.Алтангэрэл;

3.    Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Туул; 

4.    Шинжлэх ухаан, технологийн сангийн Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Бадамцацрал

5.    Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн Ажлын албаны шинжээч, доктор (PhD) Г.Оюунцэцэг

6.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү;

7.    Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Б.Бямбаа;

8.    Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч, доктор (PhD), дэд профессор, О.Баатарцогт;

9.    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор (PhD), профессор, Ж.Туяацэцэг;

10.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (PhD),  профессор, Б.Мөнхбат 

11.    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн профессор,  академич, шинжлэх ухааны доктор (ScD), Д.Энхтуяа;

12.    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор (ScD), Б.Энхтуяа;

13.    Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор (ScD), дэд профессор, М.Бямбасүрэн;

14.    Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор, Б.Батцэцэг;

15.    Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор, Н.Баярсүх;

16.    Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (PhD), Т.Батсүх;

17.    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), Т.Төрмөнх;

18.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор (PhD), Д.Гүрбазар;

19.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор (PhD), дэд профессор, А.Буянбаатар

20.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал , доктор (PhD), Т.Эрдэнэчулуун

21.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор С.Алтанцэцэг;

Салбар зөвлөлийн хэрэгжүүлсэн ажлуудаас:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2008-2022 онд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн-108, цөм технологийн-3 төсөл хэрэгжүүлсэн. 

Дээрх хугацаанд Шинжлэх ухаан, технологийн болон Цөм технологийн төслүүдийн үр дүнд

Ном товхимол-288, 

Эрдмийн зэрэг горилсон бүтээл-67, 

Шинэ ба шинэчилсэн бүтээл-129, 

Шинэ ба шинэчилсэн технологи-221, 

Тоног төхөөрөмжийн туршилтын загвар-30, 

Стандарт-201, 

Зөвлөмж-308, 

Заавар-270, 

Патент-51, 

Шинэ онол-14, 

Ашигтай загвар-50, 

Зохиогчийн эрх-33, 

Өгүүлэл гадаад-457, 

Өгүүлэл-дотоод-1792, 

Илтгэл-гадаад-403, 

Илтгэл-дотоод-1472, 

Аргачлал-171, 

Ишлэл-1070 бүтээл туурвижээ.