Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” нөгөөдөр (II.3-5) эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид:

рэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир

66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах 

73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг

63 кг: Б.Ганхайч, Д.Есүй 

70 кг: Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од

+78 кг: Д.Номинзул

Таны сурталчилгаа