Шээс бэлгийн замын мөөгөнцөр нь архаг, дахилттай, хурц хэлбэрээр явагддаг нэг төрлийн бэлгийн замын өвчин.
Илрэх шинж тэмдэг:
-Өвчний үед үтрээ болон гадна бэлэг эрхтэн дээр тууралт гарах,
-Үтрээний ялгадас өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр ажиглагддаг.
Эмэгтэйчүүдийн 75%-д нь амьдралын туршид дор хаяж нэг удаа тохиолддог. Харин эрэгтэйчүүдийн 3-11% нь энэхүү эмгэгээр өвчилдөг байна.
Мөөгөнцрийн халдварыг эмчлэхгүй явах нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
Эмчилгээ хийлгэхгүй бол архагшиж, дахих бөгөөд
Эмэгтэйд:
Үтрээ, умайн хүзүүний үрэвсэл,
Өгсөх замын халдваруудыг үүсгэнэ
Эрэгтэйд:
Түрүү булчирхай, төмсөгний дайврыг үрэвсүүлнэ.
Жирэмсэн эхэд:
Төрөх замаар нярай хүүхдэд халдвар дамжих аюултай.
Анхаар: Мөөгөнцрийг бүрэн эмчилж болно. Харин дахих эсэх нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаардаг.
Дархлаа муу, ханиад томуу тусаад л байвал мөөгөнцөр дахина.