СУИС-ийн РТМУС-ийн Дебют театрт номын хур буув. СУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын бүтээлүүд болох Соёл урлагийн тайлбар толийн долоо, наймдугаар боть “Телевиз”, “Номын сан” цувралууд, мөн Монгол Улсын кино урлагийн түүхийн салшгүй нэг хэсэг болсон нэрт найруулагч Д.Хишигтийн “Дэмидийн Хишигт” номын нээлт боллоо.
Соёл урлагийн их сургуулиас санаачлан урлаг, соёлын дээд мэргэжилтэн бэлтгэж байгаа бусад улс орны мэргэжлийн сургалтыг нутагшуулж, салбартаа дэг сургалт бий болгосон, үндэсний урлагийн өвийг шавь нартаа өвлүүлж яваа тэргүүлэх зэргийн багш нарынхаа сургалт, судалгаа, уран бүтээлийн өвийг баримтжуулж “Профессорын өв” цуврал номыг бэлтгэн гаргадаг. Энэ удаад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” оюутны олон улсын наадмын Хүндэт ерөнхийлөгч Д.Хишигтийн “Дэмидийн Хишигт” номыг уншигчдын хүртээл болгож байна.
Мөн СУИС-аас эрхлэн хэвлүүлж буй “Соёл урлагийн тайлбар толь” цувралын VII боть “Телевиз” тайлбар толийг Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн эрдэмтдийн баг эрхлэн бэлтгэж, нээлтээ хийв. Энэ тайлбар тольд Монгол Улсад телевизийн салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчид болон энэ цагийн уран бүтээлчдийн төлөөлөл, алдар гавьяатнууд, эрдэмтэн судлаачид, телевизийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин зүтгэсэн хүндэт профессорууд түүнчлэн телевизийн нийтлэл нэвтрүүлэг, уран бүтээл, техник технологи, бичлэгийн төрөл зүйлийн нэр томьёо, телевизийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, сургалт судалгааны байгууллага, ном, телевизийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг уралдаан наадам, дотоод гадаадын телевизүүд, студи, продакшн, телевизийн үйл ажиллагааны эрх зүйн бодлого, зохицуулалтын талаарх хууль тогтоомж, холбогдох бусад баримт бичиг зэрэг нийт 1935 нэр томьёоны тайлбар багтжээ.
СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтдийн багаас эрхлэн бэлтгэсэн “Соёл урлагийн тайлбар толь” цувралын VIII боть “Номын сан” тайлбар тольд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж, хөгжсөн 100 гаруй жилийн түүхэнд үйл ажиллагаа явуулж ирсэн төв, орон нутаг, бүх шатны сургууль, байгууллагын номын сан, номын санчид, дэлхийн томоохон номын сангууд, сургалтын байгууллага, тус салбараас төрөн гарсан алдар суутан, эрдэмтэн судлаач, мэргэжлийн зарим үг хэллэг, нэр томьёог тайлбарласан нийт 1043 толгой үг багтжээ.
Капитолина
2024-01-30
Желаете привлечь больше заказов и чтобы сайт занял ТОП поиска Yandex? Представляете, еще и за рекордный срок? Это очень даже возможно. И мы это докажем. Гарантируемый успех продвижения благодаря нашему опыту с 2019 года и более 400 успешных кейсов на канале t.me/top1boost Наше сотрудничество основано на договоре, чтобы вы могли быть спокойны в надежности наших услуг. Платите только за реальный видимый результат — рост позиций. — вы ничего не должны. Нужна более полная картина? Напишите сообщение — Telegram: t.me/top1booster или WhatsApp: wa.clck.bar/79802050964 Достигните TOP-10 Yandex и станьте лидером своей ниши!Мы уверены в своих навыках и инструментах, поэтому предлагаем вам бесплатный тест. Вы ничего не теряете, пишите по ссылкам выше =)