Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярыг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас анх удаа Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2023.02.10/  зохион байгууллаа.

Үндэсний бөхийн барилдаанд 128 аврагч, гал сөнөөгч хүч бяр, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, а/ч Э.Эрдэнэсүрэн түрүүлж, Аврах ангийн аврагч, д/а М.Гантулга үзүүрлэлээ.

Гуравдугаар байранд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч д/ч Б.Отгонбаяр, дөрөвдүгээр байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч д/а Б.Ганзориг нар шалгарч шагналаа гардан авлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа