БНТУ-ын Хатай мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Цэргийн хээрийн 2-р шатлалын эмнэлэг нь гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж гэмтлийн болон бусад шалтгаант нийт 92 иргэнд /8 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүлээд байна.
Тусламж үйлчилгээ авсан нийт иргэдийн дунд ясны хугаралтай 8 иргэн байсан бөгөөд эдгээр иргэдэд хугарлыг засаж гөлтгөнөн боолт хийсний зэрэгцээ бусад эмчлүүлэгчдэд өвдөлт намдаах, шингэн сэлбэх эмчилгээ үйлчилгээг үзүүлж, эмийн зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гадна бусад төрлийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж нийт 34 хүнд өвчин намдаах эмчилгээ, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээнүүдийг хийжээ. Мөн тэжээлийн дутагдалд орсон, 45 хоногтой 2 нярай хүүхэд, нурууны гэмтэлтэй 50 настай эмэгтэйд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн үзлэг, эмчилгээ хийж, дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн аж.