Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын урамшууллын нэгдүгээр сарын сугалааны тохиролыг өнөөдөр /2023.02.15/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг ebarimt системд бүртгүүлснээр хамрагдана.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авна.