Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/01 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” удирдамжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Нийслэлийн харьяа байгууллагууд, Инженерийн хангамжийн болон гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын нийт 7497 аж ахуй нэгж, байгууллагын 24310 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн 513,828.194 мкв талбайгаас 888.1тн хог хаягдал, цас мөс цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгав.