Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын 3.4.7-д заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын танхимаас гадуурх хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардагдах зарим зардлыг сургуулийн төсөвт тусгаж, санхүүжилт олгодог болсон.

Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургууль танхимаас гадуурх сургалтын үйл ажиллагааны зардлаараа “Чингис хааны музей"-г нийт суралцагчдадаа үзүүлж, танилцуулжээ.