Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" хяналт шалгалтыг энэ сарын 17-18-ныг шилжих шөнө зохион байгуулсан байна. 

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. 

Шалгалтын явцад,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс

Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн талаар мэдээлэв.

Тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо

“Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх

Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх

Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх

Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхыг тус тус Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.