Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд 1375 чиглэлд 6000 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүлээр ажиллана.

Иргэд та бүхэн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.